Үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 100-аас дээш хувиар биелүүлсэн

Эрдэнэт үйлдвэрийнхэн өнгөрсөн 4 дүгээр сар болон оны эхний дөрвөн сарын байдлаар үйлдвэрлэлийн ажлаа дүгнэлээ. Энэ хугацаанд үйлдвэрийн хамт олон үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 100-аас дээш хувиар биелүүлсэн байна. Уурхайчид 4 сард 2256 мянган метр куб уулын цул гаргаж, 1130 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэв. Ингэснээр оны эхний дөрвөн сарын байдлаар  уулын цул гаргалтыг  9053 мянган метр куб,  хөрс хуулалтыг 4425 мянган метр кубд хүргэж, төлөвлөгөөг 100.9-101.7 хувиар биелүүллээ. Өнгөрсөн сард 2869 мянган тонн буюу эхний дөрвөн сарын нийт гүйцэтгэлээр  11801 мянган тонн хүдэр олборлож, Баяжуулах үйлдвэрт 10686 мянган тонн хүдэр өгсөн байна. Эдгээр үзүүлэлт 100-100.2 хувиар биелсэн дүнтэй байна. … Continue reading Үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 100-аас дээш хувиар биелүүлсэн